Английн Ливерпүүл хотын M&S Bank Arena-гийн рингнээс хоёр медаль хүртчихээд буй Монголын боксчид өнөөдөр медалийн өнгөө хувиргаж, финалд гарахын төлөөх тулаантай.
.jpg)
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Лутсайханы Алтанцэцэг Дэлхийн аварга мөнгөн медаль дээрээ хүрэл медалийн болзол хангаж, хос медальтан болж, Монголын боксын түүхэнд домог болж мөнхрөөд байна. Одоо хос мөнгөн медальтан болох цаашлаад алтан медаль хүртэхийн төлөө Энэтхэгийн Минакши Минакшитай УБ цагаар 19:15-аас тоглох болно.
.jpg)
Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Алдархишигийн Баттулга Дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд адил медальтай болцгоосон. Өнөө орой 20:45-аас Японы Макино Соүшитай мөнгөн медалийн төлөө тулалдана.

Сэтгэгдэл ( 0 )