Английн Ливерпүүл хотноо өнөөдөр Боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн өндөрлөж байна. Сүүлчийн өдөр медалийн эзэд тодорцгоолоо.
Монголын 10 тамирчин энэхүү тэмцээнд оролцохоор очсоноос эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Алдархишигийн Баттулга мөнгөн медаль хүртэж, элэг нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэж, олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртлээ. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө Казахстаны Ташкенбайтай тулалдаж, шүүгчдийн саналаар 0:5-аар ялагдлаа.
.jpg)
Энэ удаагийн ДАШТ-ээс А.Баттулгаас гадна эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Дэлхийн аваргын мөнгөн медальт Лутсайханы Алтанцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчид хоёр медальтайгаар ирэхээр боллоо.
Манай боксчинд энэ тэмцээнд сайн оролцлоо. Хүч, хөлсөө дуслуулан, эх орныхоо нэрийн өмнөөс Дэлхийн рингнээ гарсан тамирчдадаа цаашдын тэмцээнд нь улам их амжилтыг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл ( 1 )
Сайн бна. Баяр хүргье. Дараа дараагийн тэмцээнэдээ улам их амжилт хүсье.