Ямалийн аав Мунир: Дээрэм гэхгүй, энэ бол сэтгэл санааны хамгийн том хохирол

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

“Алтан бөмбөг” шагналыг Европын Аваргуудын лигийн аварга Францын “Парис Сэн-Жэрмэйн”-ийн 28 настай тоглогч Усман Дембеле хүртэхдээ нулимс унагасан талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл Дембелетэй хувь хөлбөмбөгчийн хамгийн дээд шагналын төлөө өрсөлдсөн 18 настай Ламин Ямалийн аав Мунир Насрауи үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлжээ.

“Би үүнийг миний мэдэх хамгийн том ... дээрэм гээд яахав, тэгж хэлээд хэрэггүй. Энэ бол хүний сэтгэл санаанд хамгийн том хохирол  учруулсан явдал. Яагаад гэвэл би Ламиныг Дэлхийн шилдэг хөлбөмбөгч гэж боддог. Бүр бусдаасаа хол тасархай шүү.

Миний хүү болохоор тэгж байгаа юм биш. Зүгээр л үнэхээр Дэлхийн хамгийн шилдэг нь болохоор хэлж байгаа юм. Түүнтэй өрсөлдөх ч хүн байхгүй гэж бодож байна.

Их хачин явдал болчихлоо. Испаничуудад мэнд хүргэе. Ирэх жил “Алтан бөмбөг” испаничуудынх болно оо” хэмээн Мунир Насрауи өгүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Admin(103.229.123.81) 2025 оны 09 сарын 25

Ene aaw huu 2 hol ywahguiee

2  |  1
Top