Клих: Мессиг байхад “Интер Майами”-д очих хэрэггүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

Польшийн 35 настай хөлбөмбөгч Матеуш Клихийг Английн “Лидс”-т тоглож байснаар нь хөлбөмбөгийн хорхойтнууд мэднэ.

“Тогоснууд”-аас 2018 онд Нидерландын “Твенте”-д очоод, тэндээсээ Мэжор лигийн “Ди Си Юнайтед”, “Атланта Юнайтед”-д тус бүр нэг улирал тоглоод нутгийнхаа “Краковия”-д ирээд буй хөлбөмбөгч ийн ярьжээ.

 

 

“Мессиг байхад “Интер Майами”-д очоод хэрэггүй гэж зөвлөе. Тэндээс дасгалжуулагч, ажилтнууд явж, гамшиг болж байна. Клуб, байгууллага гэсэн үүднээсээ үнэхээр бүх зүйл нь муу. Мессигийн аав клубыг удирддаг гэхэд хилсдэхгүй. Бүгдээрээ испаниар ярина. Тэдний зөвшөөрөлгүйгээр юу ч хийж болохгүй. Мөн клуб Майамигаас 45-50 минутын газар байрладаг.

 

 

Миний хувьд Нью-Йоркийг зөвлөх байна. “Нью-Йорк Ред Буллз” стадион нь ч дээр. “Нью-Йорк Сити” ч шинэ стадион босгож байгаа. Үүн дээр “Коламбус”, “Цинциннати” гээд стадион, бэлтгэлийн бааз сайтай клубүүд байдаг ч тэнд амьдрах үнэхээр гунигтай” хэмээн Клих ярьжээ.

 

 

“Интер Майами” бол Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бекхэмийн үүсгэн байгуулсан клуб. Энэ клубт Лионель Мессигээс гадна түүний шигшээ багийн анд Хавьер Машерано дасгалжуулагчаар ажиллаж, “Барселона”-гийн найз Луис Суарес, Сержио Бускетс нар тоглож байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top