МАН | Экс Ерөнхий сайд юу хэлэв...

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 15

Монгол Ардын намын 31-р их хурал Буянт-Ухаа спорт цогцолборт яг одоо болж байна. Их хурлын нээлтийн үеэр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Түүний хэлснээс онцлох сэдвүүдийг та бүхэнд хүргэе.


Шинэ сэргэлтийн бодлого

Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” хэмээх бодлогыг дахин онцолж, шинэ намын дарга Шинэ сэргэлтийн бодлогыг түүчээлж ажиллахыг хүслээ. Түүний хэлснээр шинэ сэргэлтийн бодлого нь боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж гэсэн зургаан чиглэлд төвлөрч ажиллах ёстойг сануулсан юм.

Хүчтэй парламент

Тэрбэээр хоёр том гүрний дунд орших Монгол Улс парламентын ардчиллыг хамгаалах ёстойг сануулсан юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй парламентын тогтвортой ажиллагаа нь Монгол Улсын ирээдүйд чухал нөлөөтэй болохыг онцолсон юм. Намын хуваагдал парламентад ирснийг эерүүлэх үүднээс түүний хэлснийг онцлох нь зүй.

Намын шинэчлэл

Өнөөгийн шинэ цаг үетэй уялдан залуучуудад итгэх ёстойг хэлсэн үгэндээ онцолсон. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намын жагсаалтын нэгдүгээрт чухам яагаад залуу хүн тавьсныг “шинэ салхи оруулах алхам” гэж онцлоод шинэ дарга ч үүнд анхаарах ёстойг анхааруулсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ улс төрийн нам гурван сонгууль дараалан ялалт байгуулсан тохиолдол байгаагүйг онцлоод дөрөв дэх сонгуульдаа ялалт байгуулахын тулд үзэл баримтлал, бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах ёстойг онцолсон юм.

Талархал ба Уучлал

Нам хуваагдсан. Тэр нь тодорхой. Гагцхүү индэр дээрээс үе, үеийн дарга нартаа талархаад шинэ намыг бүтээн бий болгоход дэмжиж ажиллахыг уриалсан. Монгол Улсад бий болсон нийгмийн шинэчлэлүүдэд үе, үеийн дарга нарын гүйцэтгэх үүрэг их бөгөөд шинэчлэлд манлайлан ажиллахыг хэлсэн үгэндээ дахин тодотгосон. Түүнчлэн намын ялалтын төлөө хатуу зарчимтай зогсож, жирийн гишүүдийг гомдоож байсандаа уучлал гуйсан нь эрх баригч намын даргын хувьд индэр дээрээс уучлал гуйсан анхны тохиолдол болов. Нэгэнт  ажлаа өгөх нь тодорхой болсон тэрээр жирийн гишүүд, удирдлагуудад хандсан үг хэлсэн нь эв нэгдэлтэй гэдгийг харуулах гэсэн улстөрчийн алхам байлаа.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(197.211.63.94) 2025 оны 11 сарын 17

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

0  |  0
Зочин(59.153.113.232) 2025 оны 11 сарын 15

Энэнд ямар хариуцлага тооцох вэ, шалгахгүй юм байх даа

0  |  0
ganaa(178.174.229.45) 2025 оны 11 сарын 15

ENE MALIIG ZAILUULAACHEEE BALAI BALAI YUMAA DAHIAD YARIAD BNA

0  |  0
ganaa(178.174.229.45) 2025 оны 11 сарын 15

ENE MALIIG ZAILUULAACHEEE BALAI BALAI YUMAA DAHIAD YARIAD BNA

0  |  0
Top