Б.Батбаатар: Сахилга хариуцлага алдсан 7 хүнийг намаас гарсанд тооцсон

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 15

МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Батбаатар өнөөдрийн хурлын үеэр "Намын нэрээр төв болон орон нутагт сонгогдсон зарим нөхөд эрх мэдэлдээ эрдэж дур зоргоороо аашилж байна. Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэмт буруутай нь тогтоогдсон, сахилга хариуцлагатай холбоотой заалтыг зөрчсөн долоон хүнийг намын үндсэн дүрмийн дагуу намаас гарсанд тооцсон.

Арван хүнийг намаас түдгэлзүүлснээс гадна намын үндсэн дүрэм зөрчсөн хоёр гишүүнд сануулах арга хэмжээ авсан.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээр эцэслэн тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан хэдий ч XXXI Их хурлаар энэ мэдээлэл нь тодроогүй байсан хүмүүсийг МАН-ын Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн. Хөгжлийн банкны хэрэгт холбогдон шалгагдсан 11 гишүүнийг Хяналтын Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэж, холбогдох тайлбарыг авсан" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.232) 2025 оны 11 сарын 15

Энэний цаад эзэн нь хэн бэ

0  |  0
ganaa(178.174.229.45) 2025 оны 11 сарын 15

IIM DOLDOI MAANAGDUU AMITAN ENE NAMD OLON BGAA GJ BODOHOOR YANA DAA

0  |  0
Top