.jpg)
Итали улсын хотын 80 мянган хүний суудалтай “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпын XXV наадмын галт бамбар бадамлан аслаа. Монголын цагаар бямба гаригийн шөнийн 3 цагт эхэлсэн уг наадамд манай улсаас гурван тамирчин өрсөлдөнө.
Хүн төрлөхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон энэ удаагийн олимпод нийт 93 орны 2871 тамирчин спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Манай баг нээлтийн үйл ажиллагаанд 92 улсаас 58 дугаарт жагсаж, Сан-Сиро цэнгэлдэхэд орж ирсэн бөгөөд А.Ариунбат, Э.Ариунтунгалаг нар Монгол Улсын туг баригчаар жагсав. А.Ариунбат нь уулын цанаар олимпод уралдах анхны Монгол тамирчин бол Э.Ариунгалагийн анхны олимп энэ.
Харин Б.Ачбадрах гурван олимп (2018, 2022, 2026) дараалан оролцох анхны монгол цаначин болж байна.

.jpg)



Сэтгэгдэл ( 0 )