Олон улсын олимпын хороо Украины тамирчин Владислав Гераскевичид олимпын тэмцээнд дайнд үрэгдсэн украин тамирчдын хөрөг бүхий дуулга өмсөхийг хоригложээ. Украины олимпын холбоо түүнд ийм дуулга өмсөх зөвшөөрөл хүссэн ч ОУОХ-ны албан ёсны төлөөлөгч Марк Адамс хэвлэлийн бага хурлын үеэр эл дуулга дүрэмд харшилж байна гэж мэдэгджээ. Гэхдээ ОУОХ Гераскевичид хар тууз зүүх зөвшөөрөл олгосон байна.
Милан-Кортинагийн олимпын нээлтийн ёслолын үеэр Украины тугийг өргөсөн Гераскевич “энэхүү шийдвэр нь зүрхийг нь зүсэж байна. ОУОХ нэгэн цагт олимпын хөдөлгөөний нэг хэсэг болж явсан тамирчдаасаа урвалаа” гэж Х сүлжээнд бичжээ.
Украины спортын сайд Матвей Бедный AFP агентлагт нэгдүгээр сард өгсөн ярилцлагадаа Украинд дайн эхэлснээс хойш нийт 650 гаруй тамирчин, дасгалжуулагч амь эрстсэн тухай дурдсан байдаг.

Сэтгэгдэл ( 1 )
Барууныхан урлаг, спортыг улс төржүүлэх нь хамгийн тэнэг хэрэг. ОХУ, Беларусь гэх мэтийн хүчирхэг тамирчидтай орны тамирчдыг оролцуулахгүй байгаа нь тэднээс айж байгаагийн нэг илрэл. Хэрэв дайн хийж байгаа улсыг оролцуулдаггүй юм бол АНУ, Израль яагаад олимпод орж байгаа юм бэ ??? !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!