Милан–Кортина 2026 I Б.Ачбадрах гүйлтийн цанын 10 км-ын зайд өрсөлдлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гэрэл зургийг Э.Харцага, Д.Нямбилэг, 
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

“Милан–Кортина 2026" өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын тэмцээнүүд Итали улсын Тесеро хотод үргэлжилж байна.

Өнөөдөр Үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин, Олон Улсын хэмжээний мастер Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд уралдаж, 25:32.8 минутын амжилтаар 113 тамирчнаас 85-р байраар барианд орлоо.

Б.Ачбадрах нь өвлийн олимпын наадамд гурав дахь удаагаа дараалан оролцож байгаа бөгөөд Монгол Улсын “Цагаан олимп”-ын түүхийг тууштай үргэлжлүүлэн бичсээр байгаа шилдэг тамирчин юм.

Түүний хувьд “Милан–Кортина 2026" наадамд скиатлоны төрөлд 55-р байрт шалгарсан бол 10 км-ын зайд ийн 85-рт бичигдлээ. 

Түүний олон улсын амжилтуудаас:
 

  • Олимп: 3 удаагийн оролцогч (Хамгийн өндөр байр - 55-р байр, 10 км + 10 км скиатлон, 2026)
  • Дэлхийн аварга: 6 удаа оролцсон
  • Томоохон амжилт – 35-р байр (Багийн спринт, чөлөөт, 2021)
  • Дэлхийн цом: Томоохон амжилт - 53-р байр

Монголын гүйлтийн цанын спортын хөгжлийг олон улсын түвшинд тууштай төлөөлж буй Б.Ачбадрах тамирчиндаа цаашдын тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье.
 










Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top