“Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадамд оролцох тамирчдын зорилго бол яахын аргагүй олимпын алтан медаль.
Олимпын медаль нь зөвхөн спортын амжилтын илэрхийлэл төдийгүй зохион байгуулагч хот бүрийн соёл, түүхийг шингээсэн онцгой бэлгэ тэмдэг болсоор ирсэн.
2026 оны олимпын медалийг Итали Улсын зоос, үнэт цаасны үйлдвэр “Zecca dello Stato” дахин боловсруулсан метал, сэргээгдэх эрчим хүч ашиглан урласан нь Олимпын түүхэн дэх анхны тохиолдол болж байна.
Медаль бүр хоёр хэсэгт хуваагдсан загвартай бөгөөд энэ нь наадмыг хамтран зохион байгуулж буй Милан болон Кортина д’Ампеццо хотуудын нэгдлийг бэлгэднэ.
Нэг талд нь Олимпын таван цагариг харин нөгөө талд нь спортын төрөл, тэмцээний байршил болон “Милан–Кортина”-2026-ийн албан ёсны лого сийлбэрлэгджээ.

Нийт:
Өнөөдөр буюу 2026.02.07-ны өдөр “Милан-Кортина”- 2026 өвлийн олимпын наадмын анхны медальт тамирчид тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн зай, уулын цанын даун хилл төрөл, гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн скиатлон төрлүүдэд тодорно.



Сэтгэгдэл ( 0 )