ОЛИМП | Медаль эвдэрсэн нь түгжээтэй холбоотой

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Милан-Кортинагийн өвлийн олимпын наадамд медаль хүртсэн шагналтнуудын медалиуд эвдэрч байгаагийн цаад шалтгаан нь медалийн тууз болон түгжээтэй холбоотой гэж эхний байдлаар тогтоожээ. Тухайн медаль нь тууз болон медалийг салгах зориулалт бүхий түгжээтэй байдаг аж. Улмаар үйлдвэрлэлийн явцад зарим медальд алдаа гарсан байж болзошгүй байна.

Одоогоор гүйлтийн тэшигч Ютта Лирдам, Германы биатлоны шигшээ, АНУ-ын уран гулгагч Алиса Лю нарын зэрэг хэд, хэдэн тамирчин медалийн чанарыг харуулсан бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

Италийн Зоосны хороо уг асуудалд ихээхэн анхаарсан гэдгээ мэдэгдээд тухайн чанар муутай медаль хүртсэн тамирчдыг албаны шугмаар шуудангаар илгээсэн тохиолдолд чанартай медалиар солино гэдгээ илэрхийлжээ. Одоогоор Милан-Кортинагийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо болон ОУОХ-ны хамтарсан баг медалийн чанарын асуудлаар шалгалтаа үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top