Милан-Кортина 2026 I Б.Ачбадрах гүйлтийн цанын скиатлоны өрсөлдөнө

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гэрэл зургийг Э.Харцага
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
 

Өвлийн олимпын наадамд 3 дахь удаагаа өрсөлдөж байгаа Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр “Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын цагаан замд гарна.

Манай тамирчин гүйлтийн цанын 10 км-ын скиатлоны төрөлд хүч сорих бөгөөд Монголын цагаар 19:30 минутад уралдаанаа эхлүүлэх юм. Уг төрөлд 38 орны 75 тамирчин хүч сорих аж.

Харин ОУХМ Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нарын хувьд 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд хоёул уралдана.

Харин уулын цанын төрөлд хүч сорих А.Ариунбатын хувьд энэ сарын 16-нд Валтеллина хотод олимпын наадмын уралдааны замдаа гарна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top