Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ын чөлөөт төрөлд өрсөлдлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гэрэл зургийг Д.Нямбилэг
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын чөлөөт гүйлтийн төрөлд ОУХМ Э.Ариунтунгалаг өрсөлдлөө.

Тус төрөлд нийт 111 тамирчин оролцсон бөгөөд манай тамирчин 74 дэх дарааллаар гараанаас гарч 83 дугаар байр эзэллээ.

10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөл нь завсарлагатай гарааны (interval start) системээр явагддаг. Иймд барианд хамгийн түрүүнд орсон тамирчин бус, хамгийн богино хугацаанд зайгаа туулсан тамирчин ялагчаар тодордог онцлогтой.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top