Ди Каприогийн бүсгүй олимпын нээлтэд Италийн тугийг барин гарч ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Италийн супермодель Виттория Черетти 2026 оны өвлийн олимпийн нээлтийн ёслолд Италийн тугийг барин  гарч ирлээ.
Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд болсон ёслолд урт ханцуйтай, өндөр захтай, цагаан өнгийн Armani Privé-ийн тусгайлан урласан даашинз өмсөн гарч ирсэн тэрээр талийн Карбинерийн хүндэт харуул болох Corazzieri-д тугийг хүлээлгэн өгсөн байна. 

Виттория Череттигийн хувьд энэ жил 27 нас хүрч буй. Тэрээр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд алдарт жүжигчин Леонардо Ди Каприотой болзож буй бөгөөд 25-аас дээш насны бүсгүйчүүдтэй болздоггүй гэх Ди Каприогийн хувьд тун ч "онцгой" нэгэн бололтой хэмээн шүтэн бишрэгчид нь үздэг. 

Ди Каприотой нэр холбогдсоноор олны анхаарлыг ихээр татах болсон түүний карьерын хамгийн оргил үеүдийн нэг энэхүү туг барьсан явдал хэмээн олон улсын хэвлэлүүд онцолжээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.13) 2 цагийн өмнө

Удахгүй хаягдана.

0  |  0
Top