Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант баг "Тохойн бууц" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 22:32 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн О /67 настай, эмэгтэй/ бүтэн биеийн 90 хувийн түлэгдэлтэй, хүү А /31 настай, эрэгтэй/ 2 гар сарвуу 20 хувь түлэгдсэн байсныг БОЭТ-д хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )