УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж С.Бямбацогтыг 76.3% саналаар сонголоо. Санал хураалтад нийт 114 гишүүн оролцож, 84 гишүүн дэмжсэн байна.

Тэрээр хэлсэн үгэндээ "Дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй, түүнээс улбаалсан эдийн засгийн сорилтууд манай улсад тулгараад байна. Ийм цаг үед УИХ-ын үүрэг, хариуцлага өндөр байгааг онцлох тэмдэглэх нь зүйтэй. Амьдралын төлөө хичээж буй ард олон, баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг мэдэх учраас бүтээлч иргэдээ байнга дэмжин ажиллах болно" гэсэн юм. 

С.Бямбацогт нь 2008 оноос хойш парламентын тавн сонгууль дараалан сонгогдож, МАН-ын бүлгийн дарга, Байнгын хорооны дарга Засгийн газрын сайдаар гурван удаа томилогдсон нэгэн юм.

УИХ-ын өмнөх ажлыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш ийнхүү гурав хоногийн дараа УИХ-ын даргыг сонгосон нь энэ боллоо.

ТОВЧ НАМТАР:

-1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал

-2000-2006 онд "Нью Прогресс" ХХКомпанийн захирал

-2006-2008 онд "Нью Прогресс" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

-2008 онд "Нью Прогресс" группийн Ерөнхийлөгч

-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

-2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

-2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга

-2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

-2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

-2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд

-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

-2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал хашиж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top