Аварга цолны хүндэтгэлийн барилдаан ням гарагт болно

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

4-р сарын 24-ний Баасан гарагийн 13:00 цагт товлогдоод байсан Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан зохион байгуулагч талын хүсэлтээр ирэх сард болохоор барилдааны тов өөрчлөгдлөө.Хуваарийн дагуу дараах барилдаанууд амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Үүнд:

4-р сарын 25-ны Бямба гарагийн 13:00 цагт

Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,

4-р сарын 26-ны Ням гарагийн 13:00 цагт

Монгол улсын аварга цолны хүндэтгэл, нийслэлийн МАН-ын хорооны 101 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top