Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал, Ө.Батсуурь нар Улсын харцага цол хүртлээ

Г.Билгүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давсан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул, улсын начин Б.Түвшинтөгс, Архангай аймгийн Хотонт сумын уугуул, улсын начин Э.Мөнхжаргал, Архангай аймгийн Тариад сумын уугуул, аймгийн арслан Ө.Батсуурь нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын харцага цол олголоо.

Б.Түвшинтөгс шинээр начин цолны болзол хангасан аймгийн арслан Ж.Жавхланг, Э.Мөнхжаргал зургаагийн даваанд шинэ начин цолны болзол хангасан, аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатарыг, Ө.Батсуурь шинээр начин цолны болзол хангасан аймгийн арслан Б.Гончигсүрэнг тунаж давсан юм.

Ийнхүү энэ жилийн улсын их баяр наадмаар одоогоор улсын начин 14, улсын харцага 3 төрөөд байна. Мөн улсын харцага Э.Даш цол баталж, чимэг нэмлээ.

Одоогоор улсын заан цолны болзлыг улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож, аймгийн начин Б.Сундуйжав нар хангаад байна. Дахиад ч цолоо ахиулах боломж эдгээр бөхчүүдэд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top