Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдааны Долоогийн даваанд одоогоор улсын өсөх идэр начин Л.Энхсаруулж, аймгийн начин Б.Сундуйжав нар давсанаар Улсын заан цолны болзол хангаад байна.

Сүүлийн хоёр жил дараалан Улсын наадамд тав давсан Л.Энхсаруул начин долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг давсан бол энэ наадмын гол дуулианы эзэн болоод буй аймгийн начин Б.Сундуйжав улсын арслан Э.Оюунболдыг давлаа. Ийнхүү улсын заан цолны болзлыг хоёр бөх хангаад байна.

Сэтгэгдэл ( 0 )