
ТВ8 телевиз, HR CORPORATION-ийн ерөнхийлөгч, бизнесмен Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран санаачлан хэрэгжүүлж буй сэтгэлгээний "BE STRONG" реалити шоуны эхний дугаар өчигдөр буюу 2026.05.04-нд үзэгчдийн хүртээл боллоо.
Нэвтрүүлгийн эхний дугаарт оролцогчдын танилцуулга хийгээд шоуны дүрмийг танилцуулсан бөгөөд тус шоу нь оролцогчдын бодит өөрчлөлт, сэтгэлгээний хувьсгал, бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн хүч болон өрсөлдөөнт сорилтуудыг харуулахын зэрэгцээ үзэгчдэд урам зориг, ухаарал, өөрчлөгдөх сэтгэлгээ өгөх телевизийн анхдагч контент болж байна.
Шоуны оролцогч бизнесмен хатагтай Б.Цэрэнноров өөрийгөө бусдыг гоо сайхан талаас нь өөрчлөгч хэмээсэн. Амжилттай явах чухал уу, эсвэл хүн чанартай байх чухал уу гэдэг асуултад мөн чанартай, бүхий л зүйлд сэтгэл зүрхээ шингээж байж амжилт ирдэг хэмээн хариулсан тэрээр бизнесийн олон талбарт өөрийн хүчийг сорьж буй нэгэн.
Эргэж буцаагүй түүний гуа ертөнц, тасралтгүй үзүүлсэн өсөлтийн үнэ цэн энэ удаад түүнийг хааш хөтлөх бол? Сэтгэхүйн хязгаараа тэлж, үнэ цэн түгээх түүний шинэхэн аялал ийн эхэллээ.

Шоуг хамтран санаачлагч Multiplier Ё.Мөнхдэмбэрэл “Be Strong” шоу төслийн хүрээнд оролцогчдод сэтгэлгээгээ задлах, өөрийгөө өөрчлөх, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох хөгжлийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ. Мэргэжлийн ментор, бизнес коуч, стилист, фитнесийн дасгалжуулагч нараар баг бүрдүүлж, оролцогчдын сэтгэлгээ, оюун санаа, карьер, бие бялдар, стиль имиджийн түгжээг тайлж, нийгэмд нөлөөлөх бие хүний эрс өөрчлөлтийг бүтээх гэнэ.
Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралдаа гаргах шинэ шийдвэрүүдийг бодитоор харуулах "BE STRONG" реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар ирэх пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно.
"Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино"

Сэтгэгдэл ( 0 )