.jpg)
ТВ8 телевиз, HR Corporation-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран хэрэгжүүлж буй сэтгэлгээний “Be Strong” реалити шоуны шинэ дугаар 7 хоног бүрийн даваа, пүрэв гарагт үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Шоуны өнөөдрийн шинэ дугаарт оролцогчид сэтгэлгээ болон сэтгэлзүйн асуудлуудтайгаа нүүр тулах болно.
Өнгөрсөн дугаарт оролцогчид гадаад болон дотоод ертөнцөө зэрэг илэрхийлж, “Шилмэл загвар” агентлагийн тайзнаа алхан, хувцасны шүүгээгээ дизайнеруудад шалгуулж, хэв маягаа эвдэх эхний алхмаа хийсэн. Мөн зөвлөх Ё.Мөнхдэмбэрэлтэй чин сэтгэлийн яриа өрнүүлж, амьдралын түүхээ хуваалцан, хэнд ч хэлээгүй нууцаа дэлгэн, ялалт, ялагдал авч ирэх хар, цагаан картаар нэгнээ дэнсэлсэн.
Хүмүүс зөвхөн өөрийн харахыг хүссэн өнцгөөр бусдыг шүүдэг. Нэвтрүүлгийн шинэ дугаарт оролцогчид өөрөөсөө ч нуун, санахыг ч хүсдэггүй, мартсан зүйлсээ эргэн санаж, бусдыг уучилж, уучлуулж, ойлголцолд хүрч чадах болов уу? Сэтгэлийн гүн дэх элсэн цөлөө тэд хэрхэн туулах бол?
Энэхүү сонирхолтой дугаарт сэтгэл зүйч Ж.Үйлст оролцогчидтой хамт байж, тэдний сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулна. Түүний хувьд өөрөөсөө өөр хүнд хэлж боломгүй, магад өөрөөсөө ч нууж, эвлэрхийг хүсдэггүй тэр зүйлийг хэлэх, илэрхийлэх, нүцгэн үлдэх тэр орон зайг оролцогчдод олгох болно. Мөн Ж.Үйлст шоуны турш оролцогчдын сэтгэл зүйчээр ажиллах бөгөөд 10 жилийн турш энэхүү салбарт ажиллаж байгаа туршлагатай нэгэн.
Түүнийг олон нийт “Нэрээ нууцалсан захиа” фэйсбүүк группийн админ, нийгмийн сүлжээнд сэтгэлзүйн боловсрол олгох контент тогтмол бэлтгэж, сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг гэдгээр нь андахгүй сайн мэднэ. Түүний өмнө оролцогчид сэтгэл зүйн хүлээсээ тайлан, нүцгэн үнэнээ дэлгэх болно.
Мөн шинэхэн дугаарт Бодибилдинг фитнесийн 34 дэх удаагийн Улсын аварга Ё.Мөнхдэмбэрэл оролцогчдынхоо дунд “Намайг барах уу?” сорил зохион байгуулна. Тэд дасгал, хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгож чадах эсэх, нэгнээ урамшуулж, шударга өрсөлдөх эсэхийг өнөөдөр орой ТВ8, Channel11 телевизээр 20:30 цагаас хүлээн авч үзээрэй.
Өөрийгөө ялан дийлж өөртөө эерэг өөрчлөлт авчирсан цор ганц ялагч 18 дугаарын эцэст 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашины эзэн болох болно.
Та ч бас тэдэнтэй хамт байж сэтгэлгээний хязгаараа тэлээрэй...

Сэтгэгдэл ( 0 )