BE STRONG | Б.Цэрэнноров аавынхаа харилцааны талаар итгэмээргүй үнэнийг ДЭЛГЭЛЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 21

ТВ8 телевиз, HR Corporation-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран хэрэгжүүлж буй “Be Strong”  сэтгэлгээниы реалити шоуны 5 дахь дугаар өнөөдөр 20:30 цагаас ТВ8, телевизээр үзэгчдийн хүртээл болно. 

Нэвтрүүлгийн оролцогч, гоо сайхны салбарын магнат Б.Цэрэнноров хатагтай энэ удаагийн дугаарт өөрийн дотоод дахь "Цөл"-өөс чөлөөлөгдөх зүрх зориг гаргахаар иржээ. Тэр багадаа аавынхаа харилцаанаас авсан сэтгэл зүйн шархаа нээлттэйгээр ярилцаж, төрсөн аавынхаа талаарх гашуун үнэнийг дэлгэжээ.

Олон жил хадгалж ирсэн түүний сэтгэлийн гүн дэх шарх юу байв! Тэр өөрийн амьдралынхаа үүрч ирсэн "Цөл"-өөс чөлөөлөгдөж чадах болов уу!

Энэ удаагийн шинэ дугаарт эрүүл чийрэг биеийг бүтээхийг зорьж буй нэвтрүүлгийн оролцогчдод хоолзүйчээр мэргэшсэн, эмчилгээ, спортын хоол зүйч, Tibi хоол зүйн платформын үүсгэн байгуулагч С.Мөнхтуул зөвлөгөө өгөх болно. Тэрээр Токио болон Парисын олимпын хоолзүйн дэмжих багийн гишүүн, ахлагч, Паралимпын багийн хоолзүйчээр ажиллаж байсан туршлагатай мэргэжлийн хоолзүйч юм. Оролцогчид өөрсдийгөө ялан дийлж, эрүүл хооллож чадах болов уу? 

Та ч бас тэдэнтэй хамт байж сэтгэлгээний хязгаараа тэлээрэй... 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.201) 2026 оны 05 сарын 23

Маш үнэн гоё ярьсан мартаагүй эмзэг дурсамж дотор нь жоохон ч гэсэн онгойсон байх

1  |  0
Top