
ТВ8 телевиз, HR Corporation-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран хэрэгжүүлж буй сэтгэлгээний “Be Strong” реалити шоуны 5 дахь дугаар өнөөдөр 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно.
Дугаараас дугаарт сэтгэлгээгээ өөрчилж байгаа оролцогч Т.Дэлгэрмөрөн энэ удаа бас нэгэн зүйлтэй эвлэрэхэд хүрчээ.. Оролцогчид Infinity Clinic-д болзож, AI гоо сайхан, мэс ажилбарын салбарт хэрхэн нэвтэрч байгаатай танилцан, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, өөрсдийн өөрчлөлтийг нүдээр харах аж. Тэдний дундаас гоо сайхны мэс заслыг жадлан эсэргүүцэгч болох дуучин Т.Дэлгэрмөрөнгийн бодол хэрхэн өөрчлөгдөж, өөртөө ямар бэлэг барихыг харж болох нь...
Мөн энэ удаагийн шинэ дугаарт эрүүл чийрэг бие бүтээхийг зорьж буй нэвтрүүлгийн оролцогчдод хоолзүйчээр мэргэшсэн, эмчилгээ, спортын хоол зүйч, Tibi хоол зүйн платформын үүсгэн байгуулагч С.Мөнхтуул зөвлөгөө өгөх болно. Тэрээр Токио болон Парисын олимпын Хоол зүйн дэмжих багийн гишүүн, ахлагч, Паралимпын багийн хоол зүйчээр ажиллаж байсан туршлагатай мэргэжлийн хоол зүйч юм. Оролцогчид өөрсдийгөө ялан дийлж, эрүүл хооллож чадах болов уу?
Бизнесийн дүрмээр тоглож сайн менежер байж чадах эсэх шоуны дүрэм зөрчиж, багийн ажиллагаанаас хойш татаж, оролцогчдоос хар карт авч, шоуг орхих тэр оролцогч чухам хэн болохыг өнөөдрийн дугаараас мөн хүлээн авч үзээрэй.
Та ч бас тэдэнтэй хамт байж сэтгэлгээний хязгаараа тэлээрэй...



Сэтгэгдэл ( 0 )