
Телевизийн салбарт цоо шинэ өнгө төрхийг тодорхойлж, бие, сэтгэл, харах өнцөг, үзэж туулсан амьдрал, өөрийгөө өөрчлөх хүсэл, тэмүүлэл, алдаа оноо бүхнээ олны өмнө ил гарган илэрхийлэх өвөрмөц шийдэл, сонирхолтой оролцогчдыг нэгтгэсэн BE STRONG шоуны оролцогч У.Бэлгүдэй Gen Z үеийн шинэ "крашаар" нэрлэгджээ.
Өөрийгөө "суралцагч" хэмээн тодорхойлж, сурахынхаа хажуугаар өөрийн бизнесийг эхлүүлэн чамгүй амжилттай яваа тэрээр МУИС-ын гуравдугаар курсын оюутан. Gen Z үеийн төлөөлөл болон энэхүү шоунд оролцож буй У.Бэлгүдэй Монгол Улсын усанд сэлэлтийн рекордыг 7 удаа шинэчлэн тогтоож байсан.

6 настайгаасаа эхлэн усанд сэлэлтийн спортоор тасралтгүй 15 жил хичээллэж байгаа У.Бэлгүдэй бэлтгэлээ хийхийн хажуугаар усанд сэлэлтийн спорт сонирхогчдод ганцаарчилсан сургалт ордог "хөдөлмөрч" нэгэн.
Ур чадвар хийгээд бие бялдар, зорилго тэмүүллээр дүүрэн тэрээр дугаараас дугаарын хооронд хэр чамбай, анхааралтай, мэдрэмжтэй нэгэн болохоо батлан харуулсаар буй нь Gen Z үеийнхний анхаарлыг эрхгүй татаж, гол ярианы сэдэв болоод байна.

Мөн өнгөрөгч гуравдугаар дугаарт оролцогчид "үнэн" болон "худал" картаар нэгнээ дэнслэн, шударга үнэлгээ өгсөн бөгөөд хамгийн олон "үнэн" картын эзнээр мөн л У.Бэлгүдэй тодроод амжив.
Үеийнхэн хийгээд хамт оролцож буй оролцогчдодоо ч мөн ийнхүү үнэлэгдээд буй тэрээр менторууд болон хамт оролцогчдоосоо чухам юу сурч, өөрийнхөө хил хязгаарыг хэрхэн тэлэхийг долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт ТВ8, мягмар, баасан гаригт Channel-11 телевизээр хүлээн авч үзэх боломжтой.


.jpg)

Сэтгэгдэл ( 0 )