BE STRONG | Сэтгэлгээний "ГАЛ"-ыг асааж, шинэ өөртэйгөө нүүр тулах цаг дор

Ж.Сондор | Zindaa.mn
54 минутын өмнө

 

Телевизийн салбарт цоо шинэ өнгө төрхийг тодорхойлж, бие, сэтгэл, харах өнцөг, үзэж туулсан амьдрал, өөрийгөө өөрчлөх хүсэл, тэмүүлэл, алдаа оноо бүхнээ олны өмнө ил гарган илэрхийлэх өвөрмөц шийдэл, сонирхолтой оролцогчдыг нэгтгэсэн BE STRONG шоуны ээлжит дугаар өнөөдөр үзэгчдийн хүртээл болно. 

BE STRONG шоуны оролцогчид мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр сэтгэлзүйгээ эмчилж, гадаад байдлаа ч өөрчилж байгаа. Үүний үр дүнд уучилж, уучлагдаж, ойлголцолд хүрсэн. Өнөөдрийн шинэ дугаарт тэд галтай тулж, өөрийгөө шинэчлэх дараагийн алхмаа хийх болно. 

Оролцогч Ё.Мөнгөнсарнай, Б.Мичидмаа нар GenZ үеийг төлөөлж өөр өөрсдийн дүрээр BE STRONG шоунд оролцож байгаа. Ё.Мөнгөнсарнай оролцогч нийгэмд тусгай хэрэгцээт хүмүүст тулгардаг асуудлыг хөндөж, тэдэнд нийгмийн харилцаанд оролцох орон зай байгааг харуулах гэж, Б.Мичидмаа өөрийгөө олох хүсэл, мөрөөдлөөрөө амьдрах зорилго тээж нэвтрүүлэгт орсон.

 

 

Тэд өмнөх таван дугаарт мартахыг хүссэн дурсамжаа санаж мэргэжлийн багш, сэтгэлзүйчийн зөвлөгөөгөөр сэтгэлзүйгээ эмчилж, хүлээсээ тайлж эхлэсэн. Тэд гаднаасаа ч дотроосоо ч эмчлэгдэж, дугаар бүрт шинэ сорилтой тулж, туршлага хуримтлуулж мэдлэг олж авч буй. Энэ удаагийн дугаарт тэд “Гал”-ыг мэдэрч, юунд ч хязгаарлагдахгүй мэдрэмжээ илэрхийлж “Гал” асаах сорилттой тулах болно. 

Шилмэл загварын дизайнеруудад хувцасны шүүгээгээ шалгуулж зохимжгүй гэх хувцсаа тодорхойлуулсан  бүсгүйчүүд өөрт тохирсон өнгө, загвар, хэлбэр хийцийг  тэдний тусламжтайгаар олж шинэ стиль, шинэ мэдрэмжээр зуны Улаанбаатарыг чимж чадах болов уу?

Сэтгэлгээ гэдэг сэтгэлзүй, аливааг харах өнцөг, алсын хараа, мэдлэг ур чадвар, итгэл зоригийн галаас хамаардаг. Тэд энэ галаа өрдөж чадах болов уу?

Цор ганц ялагч 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашины эзэн болох BE STRONG реалити шоуны “гал” гарах шинэ дугаарын орой 20:30 цагаас ТВ8 телевизээр хүлээн авч үзээрэй.

 

Та ч бас тэдэнтэй хамт байж сэтгэлгээний хязгаараа тэлээрэй... 

 

 

 
 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top