
Монгол Оросын хилийг хамтран шалгах ажлын хүрээнд Минжийн хилийн хэсэгт инженерийн бүлэгт үүрэг гүйцэтгэж байсан хилчин төөрчээ. Энэ тухай мэдээллийг ОБЕГ хүлээж авмагц эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна.
Эрэн хайх ажиллагаанд Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд оллоо.
Тус эрэлд Онцгой байдлын ерөнхий газар болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )