ШУУД | Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 07 сарын 10

 

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож байна.

Долоодугаар сарын 10-ны энэ өдөр хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа үргэлжилнэ. Энэ жилийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай нарын тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top