Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс баруун зүгт 20 км зайд өнөөдөр (2026.07.17) 08:13:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон иргэдээс лавлахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс баруун зүгт 20км
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын төвөөс баруун урд зүгт 82км
Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс зүүн зүгт 139км

Сэтгэгдэл ( 0 )