Өнөөдөр (2026.08.10) байдлаар Хангай нурууны араас усжих Идэр (Галт сум Зүрх баг), Чулуут, Гичгэнэ, өврийн Байдраг, Буянт (Отгон сум), Завхан (Гуулин сум), Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул (Лүн сум), Хараа (Баянгол сум Баруунхараа баг) зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 15-45 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Хараа (Дархан), Онон (Дадал сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хархираа (Тариалан сум) голууд үерийн түвшинг 5-25 см, Туул (Лүн сум) гол үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна. Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )