Өнөөдөр (2026.08.20) Хэнтий нурууны арын зүүн хажуугаас усжих Балж (Дадал сум), Эг (Батширээт сум) баруун хажуугаас усжих Туул (Улаанбаатар хот), Хараа (Баруунхараа сум), Хангай нуруунаас усжих Богд (Улиастай сум), Буянт (Отгон сум), Идэр (Идэр сум) зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдсэн байна.
Мөн Туул (Лүн сум), Дадал (Балж сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хархираа (Тариалан сум) голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг:
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )