Байрны коридорт бензин хадгалсны улмаас гал гарчээ

2026 оны 08 сарын 28

Багануур дүүргийн нэгдүгээр хороонд байрны коридорт гал гарсан тухай дуудлагыг 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид хэргийн газарт очиход иргэн "Б"-ийн 3 өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарч, хураалттай байсан торго, бөс бараа болон 2 ширхэг телевизор шатсан байжээ.

Алба хаагчид гал түймрийг шуурхай ажиллан унтрааж, утаажилтын бүсээс тус байрны 9 том хүн, 12 хүүхэд буюу нийт 21 иргэнийг аюулгүй бүсэд гарган ажилласан байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(59.153.114.105) 2026 оны 08 сарын 29

Бензинийг машины мотор ажиллуулах зорилгоос өөрөөр хадгалах зориулалт байдаггүй, уг этгээдийн тархи үхэжсэн байх магадлалтай.

1  |  0
зочин(202.9.46.148) 2026 оны 08 сарын 28

энэ бол хувь хүний буруу. өөр газар бас хэн нэгэн бензин хадгалж байвал яахав.

0  |  0
Top