Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын нийт 22 зуух, найман турбингенераторт их болон дунд засвар хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт засварын ажлын гүйцэтгэл 74 хувьтай үргэлжилж байна.
Зуухны засварын ажлын хүрээнд:
Турбингенераторын засварын ажлын хүрээнд:
Засварын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд явцыг эрчимжүүлэн, дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангуулахаар ажиллаж байна.
Эргэн сануулахад, энэ сарын 21-нд эрчим хүчний нүүрс олборлогч уурхай, цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөн болж, эрчим хүчний нэгдсэн систем болон төвлөрсөн дулаан хангамжийн системийн 2026-2027 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг хэлэлцэн баталсан билээ.
Тус зөвлөгөөний үеэр салбарын сайд Б.Найдалаа өвөлжилтийн бэлэн байдлыг хангах нь чухал гэдгийг онцлоод, үүнтэй холбоотой мэдээлэл, тухайлбал, бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа, импорт, дотоодын эх үүсвэрүүдтэй холбоотой ямар эрсдэл тулгарч болзошгүй, осол гарсан тохиолдолд хэрэн даван туулахаар зохицуулж байгаа зэргийн талаар Засгийн газар, олон нийтэд нээлттэй, тогтмол хүргэхэд анхаарах нь зүйтэйг тодотгож байв. Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой мэдээллийг Эрчим хүчний яамнаас цаашид тогтмол хүргэж байх болно.

Сэтгэгдэл ( 0 )