Халаалтын улирлын улааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл сунгасан байна.
Гэрээгээ хараахан байгуулж амжаагүй хэрэглэгчдэд зориулан тоон гарын үсэг олгох ажлыг тусгай зөвшөөрөлтэй компанийн ажилтнууд гүйцэтгэж байгаа аж. Ингэснээр хэрэглэгч тоо гарын үсгээ газар дээр нь авч, гэрээгээ нэг дор байгуулах боломж бүрджээ.
Иргэний тухайд гэрээ байгуулахдаа иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр очих шаардлагатай. Харин ААН, байгууллагын хувьд гүйцэтгэх захирал байгууллагын гэрчилгээ болон иргэний үнэлэхийн хуулбар, тамгатайгаа очиж гэрээ байгуулах шаардлагатай. Хэрэв гүйцэтгэх захирал өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн ажилтан нь итгэмжлэл болон иргэний үнэмлэхтэйгээ очих шаардлагатай юм байна.
Хэрэв гэрээгээ заасан хугацаанд байгуулаагүй бол “УБДС” ТӨХК-аас дулаан хангамжийг хязгаарлахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )