Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

О.Должин | Zindaa.mn
49 минутын өмнө

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн-Өндөр” гэдэг газарт энэ сарын 8-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг аравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон холбогдох байгууллагын нийт 109 хүн, 18 автомашинтайгаар ажиллажээ.

Тодруулбал, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын мэргэжлийн анги болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын ажилтнууд оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top