Өнөөдөр 18:40 цагт олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллагаас Монгол улсын Засгийн газарт албан ёсны мэдэгдэл явуулжээ. Уг мэдэгдэлд "Монгол улсын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 13-наас хойш авилгын хэргээр цагдан хоригдож байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай олон улсын хүний эрхийн хуулийн дагуу харилцахыг шаардаж байна. Шаарлагад өмгөөлөгч нартайгаа уулзах эрхийг олгох, гэр бүлтэй нь уулзуулах, шаардлагатай эмчилгээгээр хангах, эрх чөлөөнд нь халдахгүй байх" талаар багтжээ.
Бид олон улсын байгуллагын явуулсан энэхүү бичгийн орчуулгыг бүрэн эхээр нь нийтлэх болно.
Яг одоо “Зууны мэдээ” сонины хэвлэлийн бага хурлын танхимд энэ асуудлаар хуульчид мэдээлэл хийх гэж байна. Энэ мэдээллийг ТВ-9 болон Ийгл тв шууд дамжуулах юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )