Рио Тинтогийн ард түмнийг хагаралдуулж байсан түүх энэ байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

 

Рио Тинто Групп нь дэлхийн хэмжээнд уул уурхайн хамгийн том хоёр компанийн нэгд зүй ёсоор тооцогддог. Энэ компани нь 19-р зууны хоёр дахь хагасаас хойш үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд дэлхийн зургаан тивд уул уурхайгаар дагнан ажилладаг. Монгол шинээр орж ирж байгаа энэ компанийн түүх амжилтаар дүүрэн боловч зарим нэг хар мөр нь анхаарал татахуйц байна. Ялангуяа тэдний эсрэг чигтэй үйл ажиллагаанаас болж зарим улс орнуудад нийгмийн тогтворгүй байдал, бослого, иргэний дайн хүртэл гарч байсан түүх бий аж. Үүнээс түүвэрлэвэл:

-Дэлхийн 2-р дайны үед Испанийн Франко генералын дарангуйллын үед фашист орнуудад зэвсгийн түүхий эд нийлүүлж байсан Франкогийн дарангуйлал зарим үед үүнийг эсэргүүцсэн уурхайн ажилчдын эсэргүүцлийг цэргийн хүчээр дарж байсан түүх бий.

-Буганвилийн иргэний дайны түүх. 1960-аад онд Папуа Шинэ Гвиней улсын Буганвиль мужид Зэс-алтны дэлхийн хэмжээний томоохон орд Пангуна-г нээж, Рто Тинтогийн охин компани “Вougainville Copper Ltd” олборлолт хийж эхэлсэн байна. Гэвч удалгүй нутгийн оршин суугчид Пангуна уурхайн ашгийн хуваарилалт, уурхайгаас үүссэн байгаль орчны доройтлын улмаас эсэргүүцэл үзүүлж эхэлсэн бөгөөд энэ нь эцэстээ партизаны дайн, ПШГ улсаас салан тусгаарлах иргэний дайн болон үргэлжилсээр одоог хүртэл тодорхой шийдэгдээгүй байна.

Тухайлбал: АНУ-ын холбооны шүүхэд одоогоор Рио Тинто-г Буганвилийн иргэдийн эсрэг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, арьс өнгөний гадуурхал, байгаль орчныг хамгаалах олон улсын нормын зөрчил зэрэг хэргүүдэд буруутан хэрэг үүсгээд байна. 2006 онд Рио Тинтогийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй байх хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй.

Мөн 2001 онд ПШГ улсын тухайн үед сөрөг  хүчний лидер байсан Майкл  Сомаре нь тус улсын засгийн газар  Рио Тинтогийн  заавраар ажилладаг хэмээн албан ёсоор мэдэгдэж байжээ. (Эх сурвалж: Австралийн SBS суваг)

Ер нь энэ тодорхой хэрэг Монгол болон Оюу Толгойн түүхтэй гайхалтай адилхан эхэлж байсныг онцлууштай. Тухайн үедээ Пангуна нь ПШГ улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлж, татварын орлогын 20 хувийг бүрдүүлдэг байсан байна.

Дээрх түүх Индонезийн Засгийн газарт дэмжлэг үзүүлж байсан баримт байдаг аж. Энэ явдал 1996-2004 оны хооронд олон жил үргэлжилжээ. Энэ үед нутгийн иргэдийн болоод хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, яргалал үйлдэгдсэн гэж үздэг.

Норвег улс дээрх асуудлаас болж Рио Тинтогоос хөрөнгө оруулалтаа албан ёсоор татсан ба үүнийгээ ёс зүйд харш үйлдлийг дэмжих боломжгүй гэдгээр тайлбарлажээ.

-Мөн Индонезийн Келиан хэмээх алтны уурхайг байгуулахад нутгийн иргэдийг хүчээр зайлуулсан бөгөөд уурхайгаас хорт хүчил бүхий угаадас байгаль орчинд хаяж байсан нь илэрсэн. Яг одоогоор Рио Тинто болон уугуул иргэдийн хооронд АНУ-ын Мичиган мужид байгуулах Кеннекотын никелийн уурхайн асуудлаас болж маргаан үүсээд буй. Энд мөн л орон нутгийн захиргаа компанийн талд хууль бус шийдвэр гаргаж асуудал үүсгэсэн. Мадагаскарт илменитын орд байгуулахдаа олон мянган хүнийг хүчээр нүүлгэсэн бөгөөд тэд одоог хүртэл нөхөн төлбөр аваагүй гэсэн гомдолтой.

-Намибын Рессинг хэмээх уран олборлох ордод нутгийн иргэдийг боолын хөдөлмөр эрхлүүлдэг хэмээн буруутгагдсаар байгаа. Компани нь тэнд өөрийн гэсэн хувийн арми ажиллуулдаг гэсэн баримт бай. Энэ ордын лицензийг хууль бусаар авсан нь тогтоогдсон бөгөөд одоог хүртэл ямар нэгэн байдлаар олборлох эрхээ алдаагүй байна.

-Колумб улсын Үндсэн хуулийн шүүх 2010 оны 3-р сард Рио Тинтогийн оролцоотой тус улсын хамгийн том зэсийн ордын үйл ажиллагааг зогсоох тушаал гаргасан. Шалтгаан нь, нутгийн иргэдийг байгаль орчин, нийгэмд уурхайн үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагаврыг хангалттай тайлбарлаагүй, хэлэлцээр  хийхэд хангалттай мэдээлэл олгоогүй гэсэн байна. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top