Жолигийн зүүн мөрөн дээрх шивээсний орчуулга

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Энэхүү шивээс нь кхмер хэлээр бичигдсэн боловч аль эртний 800 жилийн өмнө устсанд тооцогддог хэл аж. Одоогоор энэ хэлийг Камбожийн тайгын гүнд амьдардаг, хаалттай буддын сүмийн цөөн тооны лам нар л ашигладаг юм байна.

 Иймээс орчуулахад асар хүндрэлтэй байсан ба нэгэн кхмер хэл судлаач залуу маш олон эх сурвалж ухаж, төнхөж байж арай гэж орчуулжээ. Үүнийгээ дараа нь хоёр ч газар зарсан гээд байгаа, алдартнуудаар мөнгө олохын нэг жишээ энэ.

Орчуулга: Дайснууд чинь чамайг орхих болтугай

Хэрэв чи эд баялгийг олбол тэр үүрд чамд үлдэг

Чиний гоо үзэсгэлэн Апсарынх шиг байг

Чамайг хаашаа ч явсан, олон хүмүүс дагаж, хамгаалж яваг.

Апсара гэдэг нь буддын шашинд бурхны бүжигчин бүсгүй юм байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top