Шатрын нээлттэй тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

Монголын шатарчдын өдөрт зориулсан “Төр Монгол опен-2013” шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 9-11-ний өдрүүдэд Багануур дүүргийн Уурхайчин спорт цогцолборт болно. Тус тэмцээн нь хөдөө орон нутагт шатрын спортыг түгээн дэлгэрүүлж, сурталчилах,  зорилготой бөгөөд тэмцээн 10 болон 14 хүртэлх нас, ахмад гэсэн гурван ангилалтайгаар явагдана.

Шатрын тэмцээнд оролцогчид Швейцарь системээр, есөн өрөг тоглох бөгөөд ангилал тус бүрээс эхний таван байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top