Чингис хааны түүхтэй холбоотойгоор Хятадууд “An End to Killing” нэртэй киног 2013 оны 5-р сарын 22-нд албан ёсоор кино театруудаар гаргаж эхэлсэн байна. “An End to Killing” киног өнгөрсөн 2012 оны “Бусаны кино наадам”-д анх гаргаж байжээ.
Кинонд 13-р зууны Монголчуудын Европ, Азийг хамарсан их байлдан дагуулалтын үеэрх аллагыг Daoist лам Qiu Chuiji (тэрээр хятадын таоизмын тэргүүн байсан) их эзэнтэй уулзаж зогсоож байгаа тухай гардаг аж. Сонирхуулахад киног ойролцоогоор 15 сая ам.доллараар бүтээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )