Леди Гага ижил хүйстнүүдийг дэмжив

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

Дуучин Леди Гага ижил хүйстнүүдийг сурталчлахыг хориглосон ОХУ-ын хуулийг гайхаж байгаагаа хэлсэн байна. Тэрбээр ОХУ-ын Засгийн газрыг буруутгасан бөгөөд ижил хүйстнүүдийн төлөө тэмцэхээ илэрхийлсэн аж. Этгээд дуучин өөрийн Твиттер хуудаснаа ОХУ-д концерт тоглох үеэр өөрийг нь яагаад баривчлаагүй юм бол гэж бичсэн гэнэ. Хариултыг нь өөрөө “дэлхий нийтийн өмнө хариулахаас айсан байх” гэсэн байна. Гэвч түүнд Оросын ижил хүйстнүүд талархаж байгаагаа бичсэнгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top