Гитарчин Д.Өлзий-Орших тоглолт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

Монголын рок попынхны дунд ур чадвар чансаагаараа номер нэг гэгддэг гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий ирэх сарын 1-2-нд бүрэн хэмжээний амьд тоглолт хийх гэж байна.

Тоглолтонд өөрийн зохиосон үе үеийн сонсогчдын  сонсох дуртай хит дуу болсон  Поп хатагтай, МУГЖ Б.Сарантуяагийн дуулсан  “Хайрын бурхан”,  МУГЖ Т.Ариунаагийн дуулсан  “Чи минь”, “Харанга” хамтлагийн гоцлол дуучин, СТА  Х.Лхагвасүрэнгийн дуулсан “Хайртай гэхээсээ өмнө”, “Номин талст” хамтлагийн дуулсан “Дурлаж бичсэн шүлэг”, “Чамайг санахдаа”, “Намайг” , “3 охин”, “Никитон” хамтлагт зориулж   хийж байгаа шинэ дуунууд нь эгшиглэх юм байна.

Харин тоглолтын нэрний хувьд  хараахан өгч амжаагүй байгаа бөгөөд энэ тухай өөрийн фэйсбүүк хуудсандаа “Тоглолтын нэр чухал байна шүү нөхдөө. Тэгэхээр Fb-чдээ ямар нэр өгөх вэ энэ тоглолтондоо? Саналаа хэлээч?” гэжээ. Өөрийгөө “Ferrari”-тай  зүйрлэдэг гитарчин Өлзий-Орших энэ удаагийн амьд тоглолтондоо ямар нэр өгөх нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kj(182.160.37.143) 2025 оны 03 сарын 13

hun uzeh uu

1  |  0
Top