“Формула-1” тэмцээнийг зохион байгуулдаг эзэн Берни Экклстоуны охин үнэт эдлэлээ алдсан байна. Петра Экклстоун бриллиантан эдлэлээ худалдахаар шийджээ. Зуучлагчийн худалдан авагч гэж нэрлэсэн нэгэн хүн алт эрдэнэсийг Петрагийн байранд очиж үзсэн гэнэ. Харин ширээн дээр байсан түүний бриллиантан ээмэг, цаг алга болсон тухай бүсгүй гомдол мэдүүлжээ. Хэргийг цагдаа нар шалгаж эхлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )