Дэлхийн хамгийн баян эмэгтэй, АНУ-ын ярилцлагын шоуны хатан хаан гэгддэг Опра Уинфрийг Швейцарьт айлчлах үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан тохиолдол гарчээ. Тэрээр дуучин Тина Тернерийн хуриманд уригдан Цюрихт очоод байсан бөгөөд тэндэхийн нэгэн цүнхний дэлгүүрийн үйлчлэгч түүнд туслахаас татгалзсан байна. Опра ямар нэгэн гомдол нэхэж, хэрүүл шуугиан гаргалгүй тухайн дэлгүүрээс гарч явсан гэнэ. Гэхдээ өндөр хөгжилтэй, боловсон гэгддэг тэр улсад хүртэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дэлгүүрийнх нь үйлчлэгчээс эхлээд байсаар байгаад туйлын их харамсч буйгаа илэрхийлсэн байна. Опра энэ талаар телевизийн шоуныхаа үеэр ярьжээ. Дашрамд сонирхуулахад, Опра Уинфрийн шоу Швейцарьт гардаггүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )