Линдсей Лохан “Опрагийн шоу”-нд оролцжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Жүжигчин Линдсей Лохан Опрагийн шоунд оролцож, хувийн амьдралынхаа талаар яриа өрнүүлсэн байна. Уг ярилцлагад шоуны хөтлөгч Опра, жүжигчин бүсгүйн эмзэг сэдвүүдийг хөнджээ. Үргэлж хэрэг төвөгт орооцолддог Линдсей мансууруулах бодисын нөлөөллөөс гарахыг, эргээд хэвийн амьдралдаа орохыг хичээж байгаа тухайгаа хэлсэн байна. Мөн Опра “Өглөөний мэнд Америкчуудаа” нэвтрүүлэгт орж Линдсейгийн тухай “Өмнө нь хэзээ ч байгаагүйгээрээ зөв хүн болж байх шиг санагдсан” хэмээн ярьжээ. Линдсей Лоханы энэ ярилцлага АНУ-д энэ сарын 18-ны өдөр эфирээр цацагдах юм байна. Түүнчлэн Лоханы өөрийн амьдаралаараа хийсэн шоу нь удахгүй гарах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top