Жүжигчин Куин Латифа өөрийн ток шоутай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Жүжигчин Куин Латифа ирэх хавар өөрийн “The Queen Latifah Show”-аараа эргэн ирэх гэж байна. Тэрбээр өөрийн шоуны эхний дугаарын зочноор дуучин Pitbull, Jay Z мөн шоуны дэд продюсераар ажиллаж байгаа Уилл болон Жада Пинкетт-Смит нарыг урьж оролцуулах гэнэ. Харин шоуныхаа хүндэт зочноор Ерөнхийлөгч Барак Обама болон тэргүүн хатагтай Мишель Обама нарыг урих юм байна. Куин Латифа “Холливүүдийн сурвалжлага” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би өөрийнхөө хувийн амьдралын талаар энэ шоундаа болон бусад шоунуудад оролцож ярина гэж бодохгүй байна. Миний амьдралын ерөнхий хэв маягийг хүн бүр л мэдэж байгаа. Тиймээс бусад хувийн зүйлс надад л үлдэх хэрэгтэй” гэжээ. Гэхдээ энэ нь түүний амьдрал нь бүхэлдээ нууцлаг гэсэн үг биш юм.  Хэдийгээр Латифа одоогийн хувийн амьдралаа дэлгэн ярих дургүй ч бага насныхаа тухай олон  нэвтрүүлэгт дурсан ярьж байсан. Мөн тэрбээр шоугаа амжилттай эхлүүлэхийн тулд өдөржингөө телевизид өнждөг болсон гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top