Ам.долларыг "ноён" гэж тодотгох нь бий. Тэгвэл долларын ханшийн галзуу өсөлттэй холбоотойгоор улстөрчид гэнэт ухаан орж, найр наадмаасаа бууцгаан, саарал ордондоо зөвлөлдөж сууна. Коммент булан валютын ханшийн чангаралттай холбоотой сэдвээр танд хүрч байна.
-Хоногт 30 төгрөгөөр чангарч дарамталсан ам.долларын монгол төгрөгтэй тэнцэх ханш өнөөдөр 1578 байна.
-Өчигдөр Монголбанк банкуудад 62.7 сая ам.долларыг 1571 хаалтын ханштайгаар, 155.5 сая юанийг 255.59 хаалтын ханштайгаар худалдсан. Ам.долларын нийлүүлэлт ханшийг буурууллаа гэж үзэгсэд байна.
- Монголбанк өнгөрсөн хугацаанд 47 удаагийн интервенц хийж, 830 орчим сая долларыг эргэлтэд оруулсан ч, ханш улам тэнгэрт хадаад байгаа нь, төв банкны валютын зах дахь оролцоо оновчтой бус байгааг илтгэж байгааг эдийн засагч Д.Жаргалсайхан хэлж буй.
-Эдийн засгийн суурь нөхцлөө дагаад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш алгуур суларч байсныг Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий эдийн засагч С.Болд хэлж байна. Тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “...сүүлийн хэдэн долоо хоногт зах зээлд гарсан хэд хэдэн сөрөг муу мэдээллээс шалтгаалж ханшид огцом хэлбэлзэл бий болсон гэлээ. Тэдгээр нь Стандарт банкны зээлтэй холбоотой, урьд өмнө огт сонсогдоогүй мэдээлэл нийтэд тархсан. Хоёрт, Хадгаламж банкны асуудал байна. Гэхдээ тус банкийг Төрийн банкинд шилжүүлэх арга хэмжээг Монголбанк 1 өдрийн дотор амжилттай хэрэгжүүлсний үр дүнд банкны үйлчилгээнд ямар ч гацаа үүсээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдсан бөгөөд нэг ч гүйлгээ саатаагүй юм. Ингэснээр валютын зах дээр ч томоохон савлагаа үүсээгүй, харьцангуй тайван байсан. Гуравт, Оюу толгойн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт нь УИХ-ын чуулганаар шийдвэрлэгдэх ч юм шиг, өөрөөр хэлбэл 10 сар хүртэл ямар ч шийдвэр гарахгүй хойшлох лугаа адил, Оюу толгойгоос бусад хөрөнгө оруулалтууд бүрмөсөн зогсчих мэтээр, улмаар валютын орох урсгалгүй болчих юм шиг мэдээллүүдээс үүдэлтэй сөрөг хүлээлт зах зээлд давамгайлаад байв. Олон улсын хэвлэл мэдээлэлд ч ийм утга, агуулгатай мэдээллүүд олноор гарч байсан. Үүний нөлөөгөөр Чингис бонд, Хөгжлийн банкны бондын үнэ ихээхэн унаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ огцом буурсан. Эдгээр хүчин зүйлс нь сая валютын захад ханш огцом хэлбэлзэхэд нөлөөлсөн хэмээн ярьж байна.
-Мөн тэрээр сүүлийн хэдхэн хоногт гарсан валютын ханшийн огцом өөрчлөлт бол эдийн засаг, бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй, зохистой бус хөдөлгөөн байлаа л даа. Тиймээс ч Монголбанк валютын захад жинтэй оролцож, шаардлагатай зохицуулалтыг хийгээд байна. Цаашид бид хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлогод заасан чиг үүргийнхээ хүрээнд, шаардлагатай үед нь валютын захад оролцож, ханшийн огцом хөдөлгөөн, зохисгүй хэлбэлзлийг багасгана гэсэн байна.
-Монголбанк оны эхнээс 855 сая долларыг эдийн засагт эргэлтэд оруулж, мөнгөний нийлүүлэлт 28 хувиар өссөн нь ам.долларын ханшид нөлөөлж байна гэж байгаа.
-Манай улсын төлбөрийн урсгал дансны алдагдал 1.6 тэрбум ам.доллар, тэрдундаа гадаад худалдааны алдагдал 1 тэрбум ам.доллар хэвээрээ байгаа нь нөлөөлж байна.
-Эдийн засагт ДНБ-ий 10 хувьтай тэнцэх ачаалал өндөр байгаа ханшийг чангаруулахад нөлөөлж байгаа аж.
-Хэдийгээр Засгийн газрын өрийн бичиг гаргаж 1.5 тэрбум ам.доллар босгосон ч, бондын мөнгөнөөс 200-300 саяыг нь л эдийн засагт оруулж, бусдынх нь зарцуулалт, тэндээс хүртэх өгөөжийн асуудал бүрхэг байгааг мөн нөлөөлж байгаа бололтой.
- Оюутолгойн тодорхойгүй асуудлаас болж гадаадын хөрөнгө оруулалт 20 орчим хувиар буурсан гэх мэдээлэл байгаа бол Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа зогсвол манай гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь зогсоно гэх тооцоолол байна.

Сэтгэгдэл ( 4 )
Hun buriin hiideg l naimaa. Battulga ter zergiin naimaachid zunduu bsan. Battulga jaahan munguu abilga heel hahuuliruu huuli bus naimaaruu oruulsnaaraa iluu. Ulsaa hund ued hamgiin gol gol ashigtai gazruudiig luivar avilgaliin argaar avsan hun. Mongol ulsiin ediin zasag ba uniin usult urgun heregleenii baraa bugd Battulga luivarchingiin gart orson. Zahiin jisheeg durdiya; mongoliin mah delhiid bhgui undur hanshtai bna. Amerikt uhriin mah :2,80$ solongost 6000wonn fransed 1,50€ ... Mongold 10000 bn. Mongol mal aj ahuin oron , ulsaas mah beltgel, mahnii nuuts, export ...zeregt turuus asar olon terbumiig gargadagch ene ni Battulga iin garaar 100% orood alga boldog. Mahnii une 3000 tugrugt baih bolomjtoig battulga huviin uuriin biznesiig demjih chigleleer usgusun. Huduu oron nutgaas mah beltgeld heden terbumaar mah beltgeed hed ni tsever zartsuuldagiig ta bugd medeh uu. Neg aimag jishee ni Dornodot 20 terbumiig tusuvludug ch mah beltgeliig hariutsaj yavaa erhem Battulgiin gariin hun ter ni 6-8 iig butsaaj belneer avchrah uuregtei. Namar ni malaa tushaagaad tailan tootsoo hiihed yag tulj bhaar hiilgedeg. Ene ni yu heleed bna ve geheer bidnii hyamd ideh mahiig ene hun usguj bga tsever luivriin arga. Huduunii jijig chenjuud bol ednii huld chiregdsen unuu margaashiin talhnii mungu huutei banknii zeeldee taarsan humuus. Battulga bol ulsiin pond bolon ulsaas belen mungu shuud avdag bolon huugui asar olon terbumiig huviin biznestee ergelduuldeg luivarchin. Odoo uuriin gariin luivarchidaa mungu iduulj ulmaar tednee daramt shahaltand oruulj aimag sum duureg hotod uls turjuulj demjij gargaj hezeech unahaargui huchirheg bolson. Ih mungu hurungu erh medel alban tushaald hurgedgiig Battulga ba tuunii toiron hureelegch ard tumnee shulan muljigchid bidnii nuden deer haruulj chadlaa. Hun alah enuuhendzahialgaar olon ch saihan ers Battulgiin gart yavsan daa. Tur zasgiin said darga nar ihenh ni Battulgiin daramt shaltand bna daa. Ard tumen mini nudee nee.
iheer huraasan nogoon mongiig ni hansh unagaad ogvol naaduul chini shatna shuu dee.
ene hunii ugiig unen bj magad gej bodojbna. er ni esreg talaa unagah geed esen busiin yum yrih ni ediin zasagaa ulam hundruuleh shaltgaan bolno shuu. odoo bolitsgoo ard tumnee bod
энэ бол олон жил ноерхолоо тогтоосон МАН ынхан идсэн ашигласан нь олон талаар илэрч ирэхэд хулгайлсан их монгоноосоо оорсдийн ченжуудээс долларыг хаман авч доллар болгож хиймэл ханшны осголт хийж засгийн газрыг унгах муу бодлого явагдаж байна энэхуу ченжийн зах худалдааг хааж тов банк зов хатуу бодлого барьж засгийн газар эх орондоо тогрогоор уйлчлэх ханш худалдааны бкх тарифын хэрэгжилтийг хяналтандаа авч хэрэгжуулэх хэрэгтэй хээрийн нохой гэрийн нохойтой нийлэж хийж байгаа узэгдэл