“Ану хатан” комик тун удахгүй уншигчдын гарт очно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Галдан бошигтын хатан “Ану хатан” роман одоогоос гурван жилийн өмнө хэвлэгдэж байсан билээ. Түүнээс хойш зохиолч Б.Шүүдэрцэцэг “Ану хатан”-г дэлгэцийн бүтээл болгохоор сэтгэл шулуудан энэ оны эхээр үзэгч түмэндээ толилуулсан юм. Тэгвэл зохиолч бүсгүй маань “Ану хатан” киногоо комик болгохоор бэлтгэл ажилдаа оржээ. Тэрбээр саяхан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Шатахуун импортлогч "М ойл" группийн дэмжлэгтэйгээр удахгүй хэвлэлтэд өгөх гэж буй “Ану хатан” комик Монголын түүхэн хатны тухай анхны комик ном болж байгаа юм. Монголын түүхэн хатны тухай анхны комик ном, хүүхэд залууст эх оронч сэтгэлгээг бий болгож, өвөг дээдсийн түүхээ судлах сонирхолтой хөшүүрэг ном болох юм. Мөн "Ану хатан" төслийн үргэлжлэл болж байгаагаараа бас онцлог. Ирэх долоо хоногт комик номоороо эргэн уулзах болно” хэмээн бичжээ. 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top