Г.Мөнхцэцэгийн нэрэмжит яруу найргийн наадам болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 10

  МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэгийн нэрэмжит яруу найргийн наадам болохоор болжээ.

Тэрээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат бөгөөд түүний нэрэмжит энэхүү наадмыг төрөлх сумынхан нь санаачлан зохион байгуулж байгаа ажээ. Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Хатанбулаг суманд болох тус наадамд тэрээр энэ сарын 20-нд арав гаруй зохиолчид, мөн Солонгос улсын яруу найрагчдыг дагуулан явахаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top