iPhone-ийн тусламжтайгаар зүрхний шигдээсээс сэргийлж болно гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 10

iPhone гар утасны тусгай программын тусламжтайгаар хүний зүрхний хэмнэлийг маш богино хугацаанд тодорхойлж, тухайн өвчтөнийг зүрхний шигдээс болохоос сэргийлж чадна гэж Сиднейн их сургуулийн судалгааны багийнхан Австрали, Шинэ Зеландын Зүрхний нийгэмлэгийн бага хурал дээр илтгэсэн байна. Тэдний хийсэн судалгаагаар iPhone утасны AliveCor Heart Monitor программ нь тухайн хүний зүрхний үйл ажиллагааг маш өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж чадаж байсан  бөгөөд 65-аас дээш насны санамсаргүй сонгосон хүмүүс дээр туршиж үзсэн байна. Энэхүү программыг Австралийн нэгэн эрдэмтэн АНУ-ын зүрхний эмчтэй хамтарч бүтээсэн аж. Программын тусламжтайгаар зүрхэнд байгаа асуудлыг эрт илрүүлж, зүрхний шигдээс болохоос сэргийлэх бүрэн боломжтой гэж судлаачид үзсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top