Дуучин A Cool-ийн шинэ цомог иржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 10

Дуучин A Cool-ийн зунжин хүлээлгэсэн анхны бие даасан цомог болох “Зөөлөн хайр” нь хэвлэлтээс ирсэн гэнэ. Харин ирэх сард худалдаанд гарах аж. Уг цомогт залуусын сайн мэдэх “Зөөлөн хайр”, “Ариунзаяа”, “Аниргүй итгэл”,”Энхрий” зэрэг нийт 14 дуу орсон гэх мэдээлэл бий. 
Тэгвэл тэрбээр анхны цомгоо худалдаанд гаргаагүй байхдаа л хоёр дахь цомгийнхоо ажилд орсон гэнэ. Хоёр дахь цомгийн ажил нь 60 гаруй хувьтай явж байгаа бөгөөд аравдугаар сард албан ёсоор худалдаанд гарах юм байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top